Skip to main content

Дуугарвал дуу нэг

ᠳᠤᠤᠭᠠᠷᠪᠠᠯ ᠳᠠᠭᠤ ᠨᠢᠭᠡ
ᠳᠤᠭᠲᠤᠷᠪᠠᠯ ᠬᠦᠴᠦ ᠨᠢᠭᠡ᠃
Дуугарвал дуу нэг
Дугтарвал хүч нэг.


ᠳᠤᠰᠤᠯ ᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠪᠠᠯ ᠳᠠᠯᠠᠢ
ᠳᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠢ ᠬᠤᠷᠠᠢᠠᠪᠠᠯ ᠡᠷᠳᠡᠮ᠃
Дуслыг хураавал далай
Дуулсныг хураавал эрдэм.

ᠳᠥᠷᠦᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠡᠮᠡᠭᠡᠯ ᠪᠠᠢᠢᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠳᠦᠷᠢᠮ ᠦᠭᠡᠢ ᠪᠢᠴᠢᠭ ᠪᠠᠢᠢᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ᠃
Дөрөөгүй эмээл байдаггүй
Дүрэмгүй бичиг байдаггүй.

ᠳᠠᠭᠤᠳᠠᠬᠤ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠶᠢ ᠠᠪᠤ ᠡᠵᠢ ᠥᠭᠳᠡᠭ
ᠳᠠᠭᠤᠷᠢᠰᠠᠬᠤ ᠠᠯᠳᠠᠷ ᠢ ᠥᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠣᠯᠳᠠᠭ᠃
Дуудах нэрийг аав ээж өгдөг
Дуурсах алдрыг өөрөө олдог.

ᠳᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠢᠶᠠᠨ ᠬᠡᠯᠡᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ ᠡᠷᠳᠡᠮᠲᠡᠨ ᠡᠴᠡ
ᠳᠤᠤᠭᠠᠷᠴᠤ ᠶᠠᠪᠤᠳᠠᠭ ᠲᠡᠨᠡᠭ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ᠃
Дуулснаа хэлдэггүй эрдэмтнээс
Дуугарч явдаг тэнэг дээр.

ᠳᠡᠮ ᠳᠡᠮ ᠳᠡᠭᠡᠨ
ᠳᠡᠭᠡᠰᠦ ᠡᠷᠴᠢ ᠳᠣᠭᠡᠨ᠃
Дэм дэмэндээ
Дээс эрчиндээ.



Comments