Skip to main content

Posts

Showing posts from November, 2014

Дуугарвал дуу нэг

ᠳᠤᠤᠭᠠᠷᠪᠠᠯ ᠳᠠᠭᠤ ᠨᠢᠭᠡ ᠳᠤᠭᠲᠤᠷᠪᠠᠯ ᠬᠦᠴᠦ ᠨᠢᠭᠡ᠃ Дуугарвал дуу нэг Дугтарвал хүч нэг. ᠳᠤᠰᠤᠯ ᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠪᠠᠯ ᠳᠠᠯᠠᠢ ᠳᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠢ ᠬᠤᠷᠠᠢᠠᠪᠠᠯ ᠡᠷᠳᠡᠮ᠃ Дуслыг хураавал далай Дуулсныг хураавал эрдэм. ᠳᠥᠷᠦᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠡᠮᠡᠭᠡᠯ ᠪᠠᠢᠢᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠳᠦᠷᠢᠮ ᠦᠭᠡᠢ ᠪᠢᠴᠢᠭ ᠪᠠᠢᠢᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ᠃ Дөрөөгүй эмээл байдаггүй Дүрэмгүй бичиг байдаггүй. ᠳᠠᠭᠤᠳᠠᠬᠤ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠶᠢ ᠠᠪᠤ ᠡᠵᠢ ᠥᠭᠳᠡᠭ ᠳᠠᠭᠤᠷᠢᠰᠠᠬᠤ ᠠᠯᠳᠠᠷ ᠢ ᠥᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠣᠯᠳᠠᠭ᠃ Дуудах нэрийг аав ээж өгдөг Дуурсах алдрыг өөрөө олдог. ᠳᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠢᠶᠠᠨ ᠬᠡᠯᠡᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ ᠡᠷᠳᠡᠮᠲᠡᠨ ᠡᠴᠡ ᠳᠤᠤᠭᠠᠷᠴᠤ ᠶᠠᠪᠤᠳᠠᠭ ᠲᠡᠨᠡᠭ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ᠃ Дуулснаа хэлдэггүй эрдэмтнээс Дуугарч явдаг тэнэг дээр. ᠳᠡᠮ ᠳᠡᠮ ᠳᠡᠭᠡᠨ ᠳᠡᠭᠡᠰᠦ ᠡᠷᠴᠢ ᠳᠣᠭᠡᠨ᠃ Дэм дэмэндээ Дээс эрчиндээ.