Skip to main content

Posts

Showing posts from October, 2014

Хүний нэр

ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠵᠢᠰᠦ ᠲᠠᠨᠢᠬᠤ ᠪᠠᠷ ᠨᠢᠭᠡ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠴᠡᠭᠡᠵᠢᠯᠡ᠃ Мянган хүний зүс танихаар Нэг хүний нэр цээжил. ᠮᠡᠷᠭᠡᠨ ᠬᠣᠪᠳᠠᠭ ᠭᠠᠯ ᠬᠠᠷᠠᠨ᠎ᠠ ᠮᠤᠩᠬᠠᠭ ᠬᠣᠪᠳᠤᠭ ᠲᠣᠭᠤᠭ᠎ᠠ ᠬᠠᠷᠠᠨ᠎ᠠ᠃ Мэргэн ховдог гал харна Мунхаг ховдог тогоо харна. ᠮᠡᠳᠡᠬᠦ ᠨᠢ ᠪᠠᠭ᠎ᠠ ᠴᠤ ᠦᠵᠢᠭᠰᠡᠨ ᠶᠡᠬᠡ ᠮᠡᠷᠭᠡᠵᠢᠭᠰᠡᠨ ᠨᠢ ᠪᠠᠭ᠎ᠠ ᠴᠤ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ᠎ᠠ ᠶᠡᠬᠡ᠃ Мэдэх нь бага ч үзсэн их Мэргэжсэн нь бага ч туршлага их. ᠮᠡᠳᠡᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠭᠡᠳᠡᠭ ᠮᠡᠷᠡᠵᠦ ᠪᠣᠯᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠴᠢᠯᠠᠭᠤ᠃ Мэдэхгүй юм гэдэг Мэрж болдоггүй чулуу. ᠮᠡᠳᠡᠳᠡᠭ ᠲᠦ ᠮᠡᠷᠭᠡᠨ ᠴᠣᠬᠤᠷ ᠮᠡᠳᠡᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ ᠳᠦ ᠡᠷᠢᠶᠡᠨ ᠴᠣᠬᠤᠷ᠃ Мэддэгт мэргэн цоохор Мэддэггүйд эрээн цоохор. ᠮᠠᠭᠳᠠᠯ᠎ᠠ ᠭᠡᠵᠦ ᠪᠦᠦ ᠪᠠᠶᠠᠰ ᠮᠠᠭᠤᠯᠠᠯ᠎ᠠ ᠭᠡᠵᠦ ᠪᠦᠦ ᠭᠤᠨᠢ᠃ Магтлаа гэж бүү баяс Мууллаа гэж бүү гунь.